• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-05 15:58:13    
Тайваний хоёр эргийнхэн банк санхүүгийн хамтын ажиллагааны зөвшилцөл хийнэ

Хятадын Олон Улсын Радио

      Банк санхүүгийн хамтын ажиллагааны зөвшилцөл хийх явдлыг цаашдын зөвшилцөөний гол асуудал болгоно гэж Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сангийн зөвлөлийн дарга Жя Бинькүнь 5-нд Тайбэйд илэрхийллээ.

     Чэнь Юньлинь хоёр эргийн банк санхүүгийн салбарын төлөөлөгчдийн яриа уулзалтад оролцоод хэлэхдээ, олон улсын өнөөгийн банк санхүүгийн хямрал бол 30 жил туршын дэлхийн нэлээд том банк санхүүгийн хямрал мөн бөгөөд дэлхийг хамарч байна. Хятадын эх газар болон Тайвань нь бүр гадаад валютын маш зузаан суурьтай, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн байдал бүр нэлээд сайн байна. Энэ үед хэрэв хоёр эргийн ахан дүү нар харилцан туслалцаж, зохицуулах аргыг хамтаар судалж, мэдээллээ цаг тухайд нь солилцдог юм бол хоёр эргийн эдийн засаг энэ хямралыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\