• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-05 16:42:10    
Хятадын удирдах хүмүүс Обамад баяр хүргэв

Синьхуа Агентлаг

      Хятад удсын дарга Хү Жиньтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Америкийн ерөнхийгэгчөөр согогдсан Барак Обамад 5-ны өдөр цахилгаан утас илгээж баяр хүргэсэн байна.

      Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Америкийн харилцааг урт хугцаа эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний ашигт сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжлийг хамгаалан тус дөхөм үзүүлхэд чухал ач холбогдалтой. Хятадын засгын газар Хятад, Америкийн харилцааг маш чухалд үзэж байгаа, түүхэн шинэ цаг үед гурван хамтарсан албан мэдээний зарчмын үндэс дээр хоёр орны яриа хэлэлцээ, солилцоог тасралтгүй эрчимжүүлэн, хоёр талын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэж, Хятад-Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг дээшлүүлэн шинэ төвшинд хүргэж, хоёр ард түмэн болон дэлхйин улс түмэнд нэн сайтар буян хийхээр Америктай хамтаар чармайхыг Хятад улс хүсэн хүлээж байна гэжээ.

      Хятад, Америкийн харилцаа сайн сайхан байх нь хоёр ард түмний хамтын эрэл хүсэл мөн бөгөөд Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжлийг хамгаалхын хэрэгцээ юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтгаар Хятад, Америкийн бүтээлч хамтын ажиллагаа лавтай шинээр хөгжих болно гэдэгтби бат итгэж байна гэж Вэнь Жябао илэрхийлсэн байна.\Анар орчуулж, Цэцэн хянав.\