• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-06 10:04:45    
Ү Бангүө Алжирын удирдах хүмүүстэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Алжирт айлчилж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 5-ны өдөр Алжирт Алжирын ерөнхий сайд Ахмед-Оуяхиа болон Алжирын үндэстний хорооны дарга Абделкадер Бенсалахтай тус тус уулзсан байна.

     Ахмед-Оуяхиатай уулзах үед Ү Бангүө хэлэхдээ, Алжирын талтай хамтаар харилцан ашигтай хамтын ажиллагаагаа алс хэтийн болон стратегийн дээд хэмжээнд чухалчлан эрчимжүүлж, дэд бүтцийн байгуулалт, эрчим хүчний эх баялгийг нээн ашиглах, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны район байгуулах зэрэг салбарт голцуу хоёр орны том том аж ахуйн нэгжүүдийн том төслийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг урамшуулан дэмжиж, Хятад, Алжирын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чанар түвшинг үнэнхүү дээшлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Абделкадер Бенсалахтай уулзах үед Ү Бангүө хэлэхдээ, Алжирын Үндэстний хороо болон Парламенттай олон давхарга, олон салбарын найрсаг харилцаагаа эрчимжүүлж, төр улсаа засах туршлага солилцож, ард иргэдийн найрамдлаа зузаатган, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр үзүүлэхэд БХАТИХ бэлэн байна гэжээ.\Сарантуяа орчуулж, Э.Цогзолмаа хянав \