Хятадын эх газар болон Тайвань харилцан ургамал, амьтан бэлэглэх ёслол 6-ны өдөр Тайвэйд болов. Эх газраас Тайваньд хос хулсны баавгай болон 17 ширхэг ховор нандин ургамал хаслаг мод бэлэглэв. Тайьанийхан эх газарт орон нутгийн ховор амьтан урт дэтэй яма, шоо буг хариу бэлэглэв.
Хятадын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь танилцуулж хэлэхдээ, энэ 17 ширхэг хаслаг модыг их газар хөдлөлт болсон Сычуань мужийн Чян үндэстний ах дүү нар манай нийгэмлэгээр дамжуулан Тайваний ах дүү нарт бэлэглэж, газар хөдөлсний дараа өөрт нь маш их туслалцаа үзүүлсэн Тайваний ах дүү нарт баяр талархалаа илэрхийлсэн байна. Энэ 17 ширхэг хаслаг мод Тайваний нутаг дээр ургаж бүдүүрэн, цэцэг дэлгэрч, үр жимис суухыг Вэьчуаний ард түмэн хүсч байна гэжээ. Холбогдох журмыг гүйцэтгэсний дараа эх газраас Тайваньд бэлэглэсэн "Туань Туань", "Юань Юань" гэсэн нэртэй хоёр хулсны баавгай Тайваньд ирж, Тайвэй хотын Мүшань амьтаны хүрээлэнд нутагших болно гэж тэрээр мөн танилцуулсан байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|