Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 6-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал Хятад Америкийн харилцааг чухалчлан үздэг, Америкийн талтай хамтаар чармайж, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг цаашид ахиулахад бэлэн байна гэжээ.
Барак Обама 5-ны өдөр Америкийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хятад Америкийн харилцааны цаашдын хөгжлийн асуудлаар, Чинь Ган сэтгүүлчийн асуудалд хариулж хэлэхдээ, Хятадын тал Хятад Америкийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятад Америкийн харилцааг стратегийн өндөрлөг болон алс хэтийн харцаар зохицуулахыг зорьдог. Энэ бодлого тэр болгонд хувирахгүй юм гэжээ.\Хүчит орчуулж, Э. Цогзолмаа хянав\
|