
Тайваний Хоолой хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн лавтайзам явах тутмаа өргөн өолно гэж Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юүньлинь 6-ны орой Тайвэйд илрэхийлжээ.
Энэ жилийн 6-р сард Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн даргын тушаалд орсон Чэнь Юүньлинь бол Тайваний Хоёр эргийн солилцооны сангийн Зөвлөлийн дарга Жян Бинкүний урилгаар энэ сарын 3-ны өдрөөс Тайваньд айлчилсан юм. Энэ бол Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг 1992 онд байгуулагдснаас хойш нийгэмлэгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид анх удаагаа Тайваньд айлчилж байгаа болно.

6-ны орой Хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн Тайвэйд хийсэн талархалын оройн дайллага дээр Чэнь Юүньлинь үг хэлхэдээ, Тайваньд байсан хэдэн хоногт, Тайваний ард олон Хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний Хоёр эргийн слилцооны сангийн зөвшилцөөнд ихээхэн ахнаарал тавьж, хоёр эргийн харилцаа гүнзгийрч, харилцан ашигтай хамтаар хожиж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулахыг хүсч байгаа сэтгэлийг би тодорхой мэдэрсэн .Иймэрхүү анхаарал тавьж хүсн хүлээж байгаа явдал нь хоёр эргийн зөвшилцлийг цаашид ахиулах хүчтэй хөдөлгөх хүчин болох нь дамжиггүй юм гэжээ.
Хоёр эргийн харилцаа энх тайванаар хөгжих нь Тайваний хоолойн хоёр эргийн ах дүү нарын ашиг сонирхолд нийцсэн түүхийн хөгжлийн зөв чиглэл мөн гэж Чэнь Юүньлинь онцлов. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|