• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-07 17:33:35    
Тайваний талтай хийсэн зөвшөлцөл бол нээлт, хамтын ажиллагаа, энх тайваны аялал мөн

Синьхуа Агентлаг

     Чэнь Юньлинь тэргүүтэй Хятадын эх газрын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн төлөөлөгчид 7-ны өдөр Тайвань дахь айлчлалаа өндөрлүүлээд Бээжинд буцан ирсэн байна. ХКН-ын Төв хорооны Тайваний ажил хариуцсан алба, Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг хариуцсан албаны дарга Ван И нисэх онгоцны буудалд очиж төлөөлөгчдийг угтан авсан байна. Ван И хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн төлөөлөгчид Тайваньд очиж Тайваний талтай зөвшөлцөл хийсэн нь нэг удаагийн нээлтийн аялал, хамтын ажиллагааны аялал, энх тайвны аялал мөн гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, хоёр эргийнхэн нь анх удаа Тайбэй хотод албан ёсны зөвшөлцөл хийж байна, энэ нь хоёр нийгэмлэгийг дүрэмжсэн зөвшөлцөөний зам мөрт оруулж, хоёр эргийн харилцааг ахиулах чухал алхам болсон байна. Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны сан нь дөрвөн чухал хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр эргийн ахан дүүсэд бодитой үр ашиг хүртээлээ.

     Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн төлөөлөгчид энх тайванг эрхэмлэн очиж, хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжихийг хүсэн хүлээж байгаа эх газрын ард түмний чин үнэнч сэтгэлийг харууллаа гэжээ.\Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав\