Сүүлийн жилүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ядууралаас гарган нээн хөгжүүлэх ажлын эрч хүчээ нэмэгдүүлснээр хөдөө тосгоны 10 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэний хоол хүнс зэрэг амьдралын бэрхшээлийг зохицуулж, нэн ядуу амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 1992 оны 20 саяаас 8 сая 680 мянгад хүртэл бууруулсан байна гэж Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны холбогдох хариуцлагатан 10-нй өдөр илэрхийлжээ.
1992 оноос эхлэн улс орон 7 тэрум 400 сая юанийг ядууралыг бууруулах зээл тавьж, нийт 5 сая 500 мянган ядуу амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг туслан дэмжсэн байна. 2007 оны сүүлчийн байдлаар, Хятадын хэмжээнд хөдөө тосгоны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нурж эвдрэх төхсөн орон сууцыг өөрчлөн байгуулах төсөлд 2 тэрбум 800 сая юаний хөрнгө оруулж, 280 мянга гаруй өрөх айлын орон сууцны байшинг шинээр байриж өгсөн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|