• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-11 10:52:43    
Хятадын эдийн засагт сэдэлт өгөх төлөвлөгөө нь чухал ач холбогдолтой

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын засгийн газар 9-ний өдөр дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөж, эдийн засгийг тэнцвэртэй, тогтвотой, нэлээд түргэн хурдаар хөгжүүлэх 10 арга хэмжээ авсны дараа зарим орны удирдагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулж, нааштай үнэлсэн байна.

     Австралийн ерөнхий сайд Кевид Руд 10-ны өдөр хэлэхдээ,эдийн засгийн өсөлтийг ахиулах 10 арга хэмжээ нь маш чухал, энэ нь Хятад улс дотоодын ирээдүйн хөгжилд анхаарлаа хандуулж байгааг харуулж байна. Энэх арга хэмжээ нь Австралийн эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг, тэрчлэн бүх дэлхийн эдийн засагт бүр маш сайн мэдээ болох юм гэжээ.

     Английн "Файнэншл таймс" сонинд тэмдэглэхдээ, Хятад улс "Дэд бүтцэд их хэмжээгээр хөрөнгө оруулах төлөвлөгөө" дэвшүүлж байгаа нь Хятад улс эдийн засгийн бууралтын хурд нь төсөөлж байснаас нь түргэн байгаад сэтгэл түгшиж байгааг харуулж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\