• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-12 15:19:45    
Эдийн засгийн өсөлтөө ахиулах Хятадын бодлогыг нааштай үнэлэж байна

Синьхуа Агентлаг

      10-ны өдөр, Хятадын эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэх нэлээд олон бодлого дэвшүүлснийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлж, Хятадын энэ ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн буурах эрсдлийг багасгах мөртөө дэлхийн эдийн засгийн сэргэн мандхад үндэс суурь тавьж өглөө гэж үзсэн байна.

      Европын төв банкны ерөнхийлэгч Жень Слауд Тричет 10-ны өдөр Бразилийн Сан-Паулод хэлэхдээ, Хятадын засгийн газрын тун саяхан нийтэлсэн дотоодын хэрэгцээрээ цаашид өргөтгөн эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн өсөлтөд тус дөхөм үзүүлэх бодлогыг өөрөө сайшаасан бөгөөд энэ ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн буурах эрсдлийг багасгаж болно гэж үзсэн байна гэжээ.

      10-ны өдөр хэвлүүлсэн 《Уолл-Стрит жорнал》сонин, 《Вашингтон пост сонин》 зэрэг Америкийн том том хэвлэл мэдээллийнхэн Хятадын шинэ бодлогыг дээд хэмжээнд анхаарч, Хятадын арга хэмжээг дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

      Үүнээс гадна, ОХУ, Австрали болон Шинэ Зеланд хэвлэл мэдээллийнхэн бас Хятадын шинэ бодлогонд зөв талын үнэлгээ өгсөн байна.\Сарантуяа орчуулж, Буян хянав\