• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-12 15:22:49    
Нүүдэл элсний эх үүсвэр болсон Алшаа нутгийн экологийн байдал сайжрах эрмэлзэлтэй байна

Синьхуа Агентлаг

      "Өвөр Монголын Алшаа нутгийн экологийг ерөнхийлөн засах барилгын төсөл"-ийг мэргэжилтнүүд хэлэлцэн батлав. Уг төсөл хэрэгжих юм бол цөлжилтийн талбайг 212 мянган хавтгай дөрвөлжин километр багасгаж, ойжуулсан талбайг 20 мянган хавтгай дөрвөлжин километр сэргээн нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ засан сайжруулах районы Хатан голын урсгал дагуугийн элс шороог 90 хувиар багасгах болно гэж сурвалжлагч Өвөр Монголын элс, өвс бэлчээрийн аж ахуйн нийгэмлэгээс мэдээлэв.

      Эх сурвалжаас үзвэл, уг төсөлд 3 тэрбум 150 сая юаний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Хамрагдах район нь Өвөр Монголын Алшаа аймаг, Баяннуур хот, Ү-хай хот болно. \Урангоо орчуулж, Буян хянав\