• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-13 15:54:47    
Вэньчуаний их газар хөдлөлтийн буурь дээр дурсгалын анхны цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио

     Сычуань мужийн Вэньчуаньд онц их газар хөдөлсөний 6 сарын дараа, Вэньчуаний их газар хөдлөлтийн буурь дээр дурсгалын анхны цэцэрлэгт хүрээлэн болох-Сычуань мужийн Чинчуань шяний Дүнхэкөүгийн газар хөдлөлтийн буурийн цэцэрлэгт хүрээлэн 12-ны өдөр нээгдлээ.

     Газар хөдлөлтийн буурийн цэцэрлэгт хүрээлэнд газар хөдлөлтөд уул нурсан, газар ан гарсан, газрын хөрс өргөгдсөн, газрын гадаргуу зөрөгдсөн, газрын хөрс хумигдаж хурсан зэрэг геологийн олон зүйлийн эвдэгдлийг голлон харуулсан байна. Мэдээлснээс үзвэл, Чинчуань шяний Дүнхэкөүгийн газар хөдлөлтийн буурийн цэцэрлэгт хүрээлэнд бас шинжлэх ухааны судалгааны бааз, газар хөдлөлтийн бууритай танилцах систем, музей, гамшигтай тэмцэн гамшгаас авран тусалсан үзэсгэлэнгийн ордон байгуулах болно.

      Ойрын хугацаанд хандив цуглуулах болон засгийн газар худалдан авах зэрэг арга хэмжээгээр дамжуулан, их хэмжээний зузаан хувцас болон холбогдох эд барааг гамшиг болсон районы ард иргэдэд хүргэж өгч байна. Өнөө бас гамшиг болсон районд зориулж, 800 мянган хөвөн хөнжил, 800 мянган иж хөвөнтэй хувцас цуглуулж байна, эдгээрийг 11-р сардаа багтаан шаардлагатай газар нь хүргэж өгөх болно.\Анар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\