Бүгд Найрамдах Сейшель Улсын ерөнхийлөгч Жамес Аликс Мичел болон Үндэсний Хурлын дарга Патрик Херминегийн урилгаар Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бан Гүө орон нутгийн цагаар 12-ны үдээс хойш Сейшель улсын нийслэл Викторид хүрэлцэн очиж, Сейшельд хийх 3 хоногийн албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлсэн байна.
Ү Бан Гүө Мадагаскарт хийсэн айлчлалаа өндөрлүүлж, 12-ны үдэд тусгай нисэх онгоцоор Мадагаскарын нийслэл Тананаривеэс Викторид хүрэлцэн очсон байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|