ХКН-ын Төв Хорооны Дэргэдэх Намын Сургуулийн 2008 оны намрын улирлын мэрэгжил дээшлүүлэх хоёр дахь удаагийн ангийн сургууль эхлэх нээлтийн ёслол 12-ны өдөр Бээжинд боллоо. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Дэргэдэх Намын Сугруулийн захирал Ши Жинь Пин сургууль эхлэх ёслол дээр цохон тэмдэглэхдээ, намын сургууль бол намын удирдах боловсон хүчинг бэлтгэн хүмүүжүүлэх гол зам суваг болно, шат бүрийн намын сургуулиуд суралцах хэв суртлын байгуулалтыг ажлынхаа чухал тал болгож сайтар хийх хэрэгтэй гэжээ.
Ши Жинь Пин цохон тэмдэглэхдээ, нийт намаараа үзэл санаа, улс төр, үйл ажиллагаан дээрээ НТХ-той дээд хэмжээнд нэгдэлтэй байлгах нь ХКН-ын байнга хошуучилж байх, тасралтгүй ялалт байгуулахын улс төрийн давуу тал мөн. Шат бүрийн намын сургууль шаргуу ажиллаж намын онол, бодлого, чиг шугамыг өргөн олон намын гишүүд, боловсон хүчинд гүнзгий ойлгуулж, өргөн олон ард түмэнд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн байлгах хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|