• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 16:47:32    
Эдийн засгийн хоёр үндсэн өөрчлөлтийн зорилт дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс 1995-онд эдийн засгийн тогтолцоог төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоогоос социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоон оруулах, эдийн засгийн өсөлтийн мөчидхөн хэлбэртэй байснаас нь эрчимжсэн хэлбэртэй болгох ийм хоёр үндсэн өөрчлөлтийн зорилт дэвшүүлсэн юм. Энэ нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн орчин үеийн аж ахуйн тогтолцоонд шилжихийг түргэтгэж, улс ардын эдийн засгийн үргэлжлэн, түргэн, эрүүлээр хөгжих болон нийгмийн тал бүрээр урагшлахад тус дөхөм үзүүлсэн байна.

      1978-онд өөчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш, Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт нээлтийн чанартай ахицанд хүрсэн боловч тогтолцоо нь бүрмөсөн шилжиж чадаагүй юм. 1995 оны 9-р сард болсон ХКН-ын 14 дэх сонгуулын төв хорооны 5-р бүгд хурал нь 1996—2000 онуудын улс ардын эдийн засагын хөгжлийн төсөл болон 2010 оны хэтийн зорилтын санал батлав. Эдгээр хөгжлийн төслийг биелүүлэх зангилаа нь бүх талд ач холбогдолтой хоёр үндсэн өрчлөлтийг туушлуулах явдал болно. Эдийн засгийн энэ хоёр талын үндсэн өөрчлөлт бол ХКН-ын Хятадын эдийн засгийн хөгжлийн зүй тогтлыг гүзгий судлан тал бүрээс нь ойлгосон үндсэн дээр дэвшүүлсэн чухал чиг шугам болно. Хятадын эдийн засгйин байгуулалт тогтолцооны өөчлөлтийг гүзгийрүүлэн, чанараа дээшлүүлэх тийш хөгжих бэлэг тэмдэг болжээ. Үүний улмаас Хятад улсад маш олон шилдэг зах зээлийн өрсөлдөх хүчин бүхий аж ахуйн нэгжүүд тун түргэнээр буй болсон байна.\Сарантуяа орчуулж, Буян хянав\