• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 16:56:28    
Хү Жиньтао Вашингтон орохоор Бээжингээс мордлоо

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао Вашингтонд удахгүй болох 20-ийн бүлгийн удирдагчдын банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор 14-ний үдээс хойш тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордов.

      Вашингтон бол дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын анхны хот болно. Хоёр долоо хоногийн энэ удаагийн айлчлалын хугацаанд дарга Хү Жиньтао Перугийн нийслэл Лимад болон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16 дахь уулзалатад оролцож, Коста-Pика, Куб, Перу, Грек зэрэг оронд төрийн айлчлал хийх болно.

      Дарга Хү Жиньтаогийн хамт түүний гэргий Лю Юнчин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Лин Жихуа, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны улс төрийн бодлого судлах газрын дарга Ван Хүнин, Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бин Гүө, Гадаад харилцааны сайд Ян Же Чий, Сангийн сайд Шей Шюн Рэнь, Худалдааны сайн Чэн Дэ Мин, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяо Чуань, Өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны даргын орлогч Жү Жий Шинь нар явж байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\