• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 17:26:16    
Гадаадын удирдах хүмүүсийн ямарваа хэлбэрээр Далай ламтай харилцахыг Хятад улс эрс эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио

      Николас-Саркоз Далай ламтай уулзахаар нийтэлсэн асуудлаар ХГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 14-ний өдөр сурвалжлагчид хариулж хэлэхдээ, Гадаадын удирдах хүмүүсийн ямарваа хэлбэрээр Далай ламтай харилцахыг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.

     Мэдээлснээс үзвэл, Францын ерөнхийлэгч Николас-Саркоз 12-р сарын 6-ны өдөр Польшийн ерөнхийлэч байсан Леч-Валесагийн Нобелийн шагнал авсан 25 жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд оролцох үед Далай ламтай уулзана гэж тун саяхан нийтэлсэн юм байна.

      Чинь Ган уг явдалд хандуулаж хэлэхдээ, Далай лам ямарваа арга хэлбэрээр бусад оронд хүрч, Хятад улсыг саланги байлгах ажиллагаа хийхийг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд гадаадын удирдах хүмүүсийн Далай ламтай ямарваа хэлбэрийн харилцаа хийхийг ч эрс эсэргүүцнэ гэжээ.

     Францын тал их талыг бодож, нэг Хятадын бодлого баримтлан, амлалтаа сахиж, Хятадын талын анхаарч байгаа том том хэрэг явдлыг үнэнхүү чухалд үзэж, холбогдох асуудлыг сайтар зохицуулж, Хятад, Франц болон Хятад Европын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлхийг Хятадын тал шаардсан байна.\Сарантуяа орчуулж, Буян хянав\