• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 10:52:53    
Ү Бангүө Сейшелийн удирдах хүмүүстэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

    Сейшельд албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа Бүх Хятадын АТИХБХ-ны дарга Ү Бангүө 13-ны өдөр Сейшелийн Ерөнхийлөгч Мичелтэй уулзсан бөгөөд Сейшелийн Үндэсний хурлын дарга Херминиетэй хэлэлцээ хийсэн байна.

    Ерөнхийлөгч Мичелтэй уулзах үед Ү Бангүө хэлэхдээ, Хятад, Сейшелийн харилцааг их бага орнууд харилцан эрх тэгш байх, нягтралцан бие биеэ туслаж байх харилцаанын үлгэр жижээ мөн гэж хэлж болох юм гэжээ. Ү Бангүө мөн Хятадын засгийн газрын дэлхийн банк санхүүгийн хямралд хандах арга бодлогуудын талаар танилцуулсан бөгөөд Хятадын тал аль болохуйц бололцоогоороо Сейшелийн талд тус дэмжлэг үзүүлэх болно гэж илэрхийлсэн байна.

    Ерөнхийлөгч Мичел хэлэхдээ, олон улс болон бүс нутгийн хэрэг явдалд хоёр талын болон олон талын эвсэг зохицонгуй харилцаа тогтооход тус дөхөм үзүүлэхээр чармайж байгаа Хятад улсыг Сейшелийн тал сайшаан дэмжиж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд Африкийн орнуудтай найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байгаа Хятадын талд баярлан талархаж байна гэжээ.

    Херминиетэй хэлэлцээ хийх үед Ү Бангүө хэлэхдээ, Сейшелийн Үндэсний хуралтай харилцаагаа цаашид хөгжүүлэхэд БХАТИХ бэлэн байна. Хоёр талын удирдах хүмүүсийн харилцан айлчлалыг хэвээр байлгахын зэрэгцээ, тусгай хороо болон хэрэг эрхлэх байгууллага хоорондын хэлхээ холбоог батжуулж, төр засгаа засах болон ардчилсан хууль дүрэм тогтоосон туршлагаа солилцож, хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэх болно гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\