• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 10:22:31    
Дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлж иргэдийн амьдралыг сайжруулахыг онцлов

Синьхуа Агентлаг

      Хятад улсын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян тун саяхан цохон тэмдэглэхдээ, олон улсын одоохь банк санхүүгийн хямралдтай тэмцэхэд, Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлж, иргэдийн амьдралыг сайжруулж, экологийн орчин ахуйн байгуулалтын эрч хүчийг нэмэгдүүлэх органик уялдааг эрхэмлэн энерги хэмнэн бохир хийг багасгахыг дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх гол тал болгох хэрэгтэй гэжээ.

      Бээжинд болсон Хятадын хүрээлэн байгаа орчин, хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны хорооны 2008 оны жил тутмынм хурал дээр Ли Кэчян ингэж хэлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний 30 жилийн хугацаанд, Хятадын эдийн засаг түргэн хөгжлөө хэвээр байлгасны зэрэгцээ, хүрээлэн байгаа орчин ноцтой бохирдох болон экологийн байдал ноцтой эвдэгдэх байдал зохих хэмжээгээр намдаж, хэсэг нутаг район болон хотын хүрээлэн байгаа орчны чанар нэлээд сайжирсан байна. Хятад улс хүрээлэн байгаа орчиноо хамгаалахын тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаа юм гэжээ.

      Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, Хятад улс өөрчлөлтийн аргаар хүрээлэн байгаа орчны асуудлыг зохицуулахаа цаашид хатуу баримтлана. Хятад улс нь харилцан ашигтай хамтаар хөгжих, ажил хэрэгч үр ашигтай байх зарчмын дагуу олон улсын хүрээлэн байгаа орчны үйл хэрэгт идэвхтэй оролцоно. Хятад улс хамтаар боловч ялгаатай хариуцлага хүлээх зарчмыг баримтлан дэлхийн улс түмэнтэй хамтдаа цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд цуцалтгүй хүчин чармайлт гаргана гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\