Хятадын Орон Сууц, Хот Хөдөөгийн Байгуулалтын Яамны орлогч сайд Чэнь Давэй 16-ны өдөр Хятадын төв нутгийн Жянши мужид болсон "Хотын хөгжлийн асуудлаарх Наньчангийн чуулга уулзалт" дээр танилцуулж хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүснээс хойших 30 жилд Хятадын хотжилтын хэмжээ 20 шахам хувь байснаасаа дээшлээд 45 орчим хувьд, хот суурины хүн ам 600 сая орчимд тус тус хүрч, хотжилтын байгуулалт нь Хятадын эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшлийг ахиулах чухал арга хэмжээ болсон байна гэлээ.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи зэрэг байгууллагууд хамтран зохион явуулж бий энэ чуулга уулзалтад дотоод гадаадын 500 шахам мэргэжилтэн, хэдэн арван хотын хариуцлагатай хүмүүс оролцож байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|