Хятадын хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа шилдэг тариачдаа алдаршуулан сайшаах хурал 16-ны өдөр Бээжинд болов. Энэ бол Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш анх удаагаа алдаршуулан сайшаах хурал хийж байгаа болно. 1000 шилдэг тариачин, 100 тэргүүний хамт олоныг уг хурлаар алдаршуулан сайшаажээ.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Дэ Жян хуралд оролцон баяр хүргэж тэмдэглэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш хэдэн зуун сая тариачид сайн сайхан амьдралаа цогцлон байгуулах гэж хот орож ажилласан буюу гацаа суурины аж ахуйн нэгжүүдэд ажил хийж, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд орлуулж чадашгүй үүрэг гүйцэтгэсэн байна. Хот орж ажил хийж байгаа тариачдын эгнээ бий болж тасралтгүй өргөжисөн явдал бол Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байх үйл хэргийн чухал түүхт ололт амжилт бөгөөд дэлхийн аж үйлдвэржилт, хотжилтийн түүхэнд байгаагүй цацрангуй үлгэр жишээ мөн гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|