• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 14:53:59    
Хятад улс дэлхийн эдийн засагт улмаар чухал үүрэг гүйцэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турш, Хятадын GDP-ын нийт хэмжээ дэлхийд 4-р байранд ороод гурван жил болж, импорт экспортын худалдаа дэлхийн 3-р байранд дэвшиж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн 1-р байранд орлоо.

      Олон улсын аялал жуулчлалын талаар гадаадад явж байгаа Хятадын жуулчид болон Хятадад ирж байгаа гадаадын жуулчдын тоо хэмжээ дэлхийн тэргүүн эгнээнд орж, татан оруулсан гададын хөрөнгө оруулалт болон гадаад валютын нөөц дэлхийн тэргүүнд жагсаагдаж, дэлхийн эдийн засгийн салбарт Хятад улс улмаар чухал үүрэг гүйцэтгэж байна гэж Хятадын Статистикийн үндэсний газрын 17-ны өдөр нийтлэсэн тайланд тэмдэглэжээ.

     Уг тайланд тэмдэглэхдээ, Хятадын эдийн засгийн нийт хэмжээ ихээхэн өсөн нэмэгдэхийн хирээр, хүн тутамд ноогдох үндэсний нийт орлогын түвшин ч ихээр дээшлэв. 1978 онд Хятадын хүн тутамд ноогдох үндэсний нийт орлого 190-хэн ам.доллар байсан бол 2007 онд 2360 ам.долларт хүрч, 1978 оныхоос 12 дахин нэмэгдсэн байна гэжээ.

     2006 онд Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмрийн хэмжээ 14,5 хувьд хүрч, Америкийн л дараа орсон байна гэж Хятадын Статистикийн үндэсний газар тэмдэглэжээ.

      Үүнээс гадна, өнгөрсөн 30 жилийн дотор Хятадын ядуу хүн ам 250 сая байснаасаа багасаад 14 сая гаруй болж, ядуурлын хэмжээ 30 хувь байснаасаа 1 хувь орчим болж буурав. Нэг тэрбум 300 сая хүн амтай том гүрэн ядуулрын асуудлыг шийдсэн явдал бол дэлхийн ядуурлыг бууруулах үйл хэрэгт үзүүлсэн чухал хувь нэмэр болох юм. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\