• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-18 17:21:29    
Сычуаний газар хөдлөлтийн гэамшигт нэрвэгдсэн иргэдүүдийг өвлийн дулаалгийн ажлыг сайн хийж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын Сычуань мужид гарсан газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд 400 гаруй мянган иргэд хөдөлгөөнт байшинд өвөлжих болно. Тэднийг тайван өвөлжүүлэхийн тулд өвлийн дулаалгийн ажлыг алхам дараатайгаар хийж байна.

      Өнөөдрийн байдлаар, Сычуань мужийн гамшигт нэрвэгдсэн районы өвлийн хүйтнийг өнгөрүүлэх эд бодисыг цуглуулан тээвэрлэх ажил шуурхай явагдаж, хандивын мөнгө 5 сая гаруй юуанд хүрч, хөвөнтэй хөнжил 2 сая гаруйг, хувцас хунар 3 сая 400 мянга гаруйг цуглуулсан байгааг сүүлийн үеийн бүртгэлийн тоо бармтад харуулсан байна.

      Үүнээс гадана, Сычуань мужийнхан нь гамшигт нэрвэгдсэн районы ханиад тусч болзошгүй 1 сая 750 мянга гаруй иргэдэд халварт ханиадаас сэргийлэх вакцинжуулсан байна. Иргэдийг амгалан тайван өвөлжүүлхийг батлахын төлөө, эм эмнэлгийн болон өвчин хижгээс сэргийлэх 50 мянга гаруй ажилтан Сычуань мужийн газар хөдлөлтийн хүнд гамшигдсан нутагт газар дээр нь ажилаж байна. \Анар орчуулж, Номин хянав.\