Сурвалжлагч 22-ын өдөр Хятадын Үйлдвэр Худалдааны Засаг Захиргааны Үндэсний Ерөнхий Газраас мэдээлснээр, Хятадын Төрийн Зөвлөлөөс дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг ахиулах бодлого боловсруулан гаргасны дараа, Хятадын Үйлдвэр Худалдааны Засаг Захиргааны Үндэсний Ерөнхий Газар холбогдох иж бүрэн арга хэмжээг даруйд нь авч, олон төрлийн гол гол зах зээлийн эрүүл хөгжлийг дэмжих талаар хөнгөлөлттэй бодлого болон дөхөм үзүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Үүнд үйлчилгээний зах зээлд орох зөвшөөрлийн баримжааг сул болгох, мэдээллийн технологи, аялал жуулчлал амралт цэнгүүн, орчин үеийн логистик зэрэг үйлчилгээний ажил төрлийн хөгжлийг дэмжих, хөдөө нутгийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжин, хөдөө нутагт аж ахуйн нэгжийн салбар байгууламж, төрөлжсөн эрхлэлт хийхийг зоригжуулан, хөрөнгө оруулагчдаас хөдөө аж ахуйд хөрөнгө оруулж, хөдөө нутагт ажил үйлс эрхлэхийг зоригжуулах, зах зээлд орох зөвшөөрлийн дамжлагыг дөхөмчилөн, үр ашгийг дээшлүүлж, гадаадын бизнесменүүдийн шууд хөрөнгө оруулахад удирдамж хангах, иргэдийн хөрөнгө оруулан аж ахуй эрхлэхийг зоригууулж, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс, их дээд сургууль төгсөгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэргээс халагдсан хүмүүс болон хот орж ажил хийж байснаасаа хөдөө нутагтаа буцаж харьсан тариачдын хувийн хэвшлийн үйлдвэр худалдаа эрхлэхийг зоригуулах зэрэг багтаж байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|