• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-25 18:25:02    
Хятадын батлан хамгаалалтын байгуулалт нь ямарч хүн, ямарч оронд заналхийлал болохгүй

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Чин Ган 25-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын батлан хамгаалалтын байгуулалт нь ямарч хүн, ямарч оронд заналхийлал болохгүй гэжээ.

     Чин Ган сурвалжилагчын асуусан Хятадын цэргийн заналхийлал гэсэн асуултад хариулах үед хэлэхдээ, энх тайван хөгжлийн замаар замнахыг Хятадын тал эрс бат баримталж, бие дааж бүрэн эрхтэй байх дипломат бодлого хэрэгжүүлж байна. Хятадын батлан хамгаалалтын бодлого бол хамгаалалтын чанартай юм гэжээ. Хятад улс дэлхий дээр харилцан итгэлцэж, харилцан ашигтай, эрх тэгш хамжилцах шинэ аюулгүйн бодлого хэрэгжүүлэхийг уриалж, холбогдох оронтой яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, итгэлцэлээ нэмэгдүүлэн, бүс нутаг болон дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хамтаар хамгаалахыг хүсэж байна гэж тэрээр цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\