Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америкийн эдийн засаг тасралтгүй үргэлжлэн хөгжихийг хятадын тал хүсэж байна. Олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх талаар Хятадын тал өмнийхтэйгээ нэгэн адил Америкийн талтай хэлхээ холбоо зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Чин Ган хэлэхдээ, дэлхийн улс орнууд өөр өөрийн орны бодит байдлаа үндэслэн арга хэмжээ авч одоогийн банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгож, зах зээлийн итгэлийг сэргээх хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн хамгийн том цогц болсон Америкийн эдийн засгийн хөгжил, банк санхүүгийн тогтвортой байдал нь дэлхий дахинд ашигтай тэдүйгүй Хятад улст чашигтай юм. Америкийн талтай хэлхээ холбоо, зохицуулалт, хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
|