НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн үйл хэрэг хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ша Зукан тун саяхан Хятадын сэтгүүлчийн сурвалжлагыг хүлээн авах үе хэлэхдээ, 30 жилийн өөрчлөлт хийж, нээлттэй байхаар дамжин Хятадын эдийн засгийн ерөнхий өсөлт нь бараг 15 дахин , гадаад худалдааны хэмжээ нь 100 гаруй дахингаар өссөн байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр хүчний нэг болсон байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар сүүлийн жил "хүний төлөө байх", "Эв зохицонгуй нийгэм"-ийн хөгжлийн хөтөлбөр болон шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлал дэвшүүлж, Хятадын эдийн засаг үргэлжлэн хөгжихийг батлахад, бодлогын үндэс суурь тавилаа гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|