Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 25-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: холбогдох талууд хамтаар чармайж байгаад Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээг цааш нь түлхэн ахиулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
12-р сарын 8-нд долоодох ээлжийн 6 талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хийхийг Хятадын тал санал болголоо. Энэ талаар холбогдох талуудтай хэлэлцэж, хариуг хүлээж байна гэж Чин Ган хэллээ. \Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|