Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны өдөр Америк, Евров дахь айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцах замд бараа болж айлчласан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи дагалдан явсан сэтгүүлчдэд хэлэхдээ, дараг Хү Жиньтаогийн энэ удааны айлчлал нь найрамдлыг гүнзгийрүүлэх, итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөх, хамтаар хөгжих зорилтод хүрч, бүрэн дүүрэн амжилттай болсон байна гэжээ.
Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удааны айлчлал нь олон улсын банк санхүүгийн байдал өдөр ирэх тусмаа хүнд болж, Хятад болон Латин Америк, Хятад болон Грекийн харилцаа түүхэн хөгжлийн шинэ үе шатанд орсон үед хийсэн юм, энэх айлчлал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэж, Хятад болон Латин Америк, Хятад болон Грекийн харилцааны хөгжлийг түлхэн ахиулахд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Дарга Хү Жиньтао Ази Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16-р бага хуралд оролцох хугацаанд, банк санхүүгийн хямралтай хэрхэн тэмцэх, олон улсын банк санхүүгийн системд өөрчөлт хийх тухай Хятадын байр суурийг тодорхойлсон бөгөөд банк санхүүгийн хямралтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг түлхэн ахиулсан байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|