• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-27 17:44:06    
Хятад Европын удирдагчидийн уулзалт хойшлогдсоны шалтгаан, хариуцлага нь Хятадын талд байхгүй

Синьхуа Агентлаг

      Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 26-ны өдөр Хятад Европын удирдагчидийн 11-р уулзалт хойшлогдсонд холбогдуулан сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулж хэлэхдээ, уулзалт хойшлогдсоны шалтгаан болон хариуцалга нь Хятадын талд байхгүй, Европын талтай хамтаар чармайж, Хятад Европын харилцааны эрүүл, тогтвортой хөгжихэд үргэлжлэн тус дөхөм үзүүлэхэд Хатадын тал бэлэн байна гэжээ.

      Чинь Ган хэлэхдээ, 12-р сарын эхээр Францад болох гэж төлөвлөж байсан Хятад Европын удирдагчидийн 11-р уулзалтыг Хятадын тал дээд хэмжээнд чухалд үзэж байгаа бөгөөд үүний төлөө нааштай хүчин чармайллт гаргаж, үлэмж бэлтгэл ажил хийсэн. Гэвч саяхан Европын холбооны зөвлөлийн жижүүр дарга Францйин удирдагч, Хятад Европын удирдагчидийн уулзалтын дараа Далайтай уулзна гэж илээр мэдэгдсэн байна. Үүнд Хятадын засгийн газар болон ард түмэн маш дургүйцэж байна. Түвдэд холбогдох асуудал бол Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын гол ашиг сонирхолтой холбогдох юм. Далайн ямарба нэрийн хувиар бусад оронд очиж Хятадыг хаглан бутаргаах үйл ажиллагаа хийхийг Хятадын тал хатуу эсэргүүцэн, гадаадын удирдагчидийн Далайтай ямарба хэлбэрээр харицахы ч хатуу эсэргүүцнэ гэжээ.

      Чинь Ган хэлэхдээ, Хятад, Франц болон Хятад Европын харилцааг хамгаалахын төлөө, Францын талд Хятадын тал олон удаа ажил хийсэн, гэвч Фрацийн тал нааштай хариу өгөөгүй нь харамсалтай байна, энэ нь Хятад Европын удирдагчидийн уулзалтын аятай уур амьсгалыг бүрэлдүүлээгүй , урьдчилсан зорилтод ч хүрэхийн аргагүй юм. Ийм байдалд Хятадын тал Хятад Европын удирдагчидийн уулзалтыг хойшлуулахгүй байхын аргагүй болжээ. Хэдийгээр ийм боловч Хятадын тал Хятад Европын харилцааг нааштай хөгжүүлэх шийдвэр зориг болон тогтсон бодлогоо өөрчлөөгүй, мөн алсыг харж, харилцан хүндэтгэн, эрх тэгш хандах зарчимын үндэсэн дээр, Европын талтай хамтаар чармайн, Хятад Европын харилцааны эрүүл , тогтвортой хөгжихэд үргэлжлэн тус дөхөм үзүүлэхэд бэлэн байсаар юм гэжээ.\Сарантуяа орчуулж, баясгалан хянав\