• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-27 18:13:29    
Энэтхэгийн Мумбайд гарсан террорист дайралтыг Хятад улс хатуу зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 27-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Энэтхэгийн Мумбайд гарсан террорист дайралтыг Хятадын Засгийн газар хатуу зэмлэн буруушааж байна гэлээ.

      Энэтхэгийн Мумбайд 26-ны орой, 27-ны үүрээр террорист дайралт хэд удаа гарч, өнөөгийн байдлаар татаж хэлэхэд 80 хүн амь насаа алдаж 250 гаруй хүн шархадсан байна. Үүнтэй холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулах үед Чинь Ган хэлэхдээ, Хятад улс ямарваа хэлбэрийн терроризмийг эрс эсэргүүцнэ. Хятадын тал эндсэн хүмүүсийг гүнээ гашуудан дурсаж, тэдний гэр бүлийнхэн болн шархадсан хүмүүсийг чин сэтгэлээсээ тохинуулж байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж Г. Сайн-Өлзий хянав.\