• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-28 14:18:04    
Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэв

Синьхуа Агентлаг

      Хятад, Америк хоёр орон 12-р сарын 4-нд Бээжинд Эдийн засгийн стратегийн 5-дах яриа хэлэлцээгээ хийх гэж байна. Хятадын Сангийн яамны орлогч сайд Жү Гуаняо 2-ны өдөр Бээжинд Америкийн сэтгүүлчидтэй уулзах үед хэлэхдээ, Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээг үргэлжүүүлэхийг Хятад улс хүсч байна гэжээ.

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний механизм нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг ахиулхад, цаашлаад хоёр орны бүтээлч хамтын ажиллагааны харилцааны ерөнхий хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ механизмийг үргэлжүүлэх ёстой, үргэлжлэх ч болно гэдэгт Хятадын тал бат итгэж байна гэж Жү Гуаняо илэрхийлэв.

     Тэрээр хэлэхдээ, өнөөгийн банк санхүүгийн өрсөлдөөн сорилтын онцгой нөхцөл байдалд, Хятад, Америк хоёр орон ойлголцлого, мэдээллийн солилцоо болон макро эдийн засгийн бодлогын талын зохицуулалтаа эрчимжүүлэх нэн шаардлагатай байгаа, банк санхүүгийн өрсөлдөөн сорилтыг зохицуулж, олон улсын банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгож, эдийн засгийн өсөлтийг сэргээхэд энэ нь маш чухал юм гэжээ.\Цэцэн орчуулж, Баясгалан хянав\