Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 2-ны өдөр Шянганд "Клинтоны дэлхийн санаачлага"-ын Азийн хуралд оролцож байгаа Филиппины Ерөнхийлөгч Арроё, Сингапурын засгийн газрын зөвлөх Ли Куан Яеотай уулзав.
Арроётой уулзах үед Ян Жэчи хэлэхдээ, Филиппинтэй харилцаагаа хөгжүүлэх явдлыг Хятадын засгийн газар маш чухалд үзэж байгаа бөгөөд хоёр тал хамтаар чармайж, өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ. Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн 100 хүүхдийг ирэх жил Филиппинд айчлуулхаар урьсан Арроёд тэрээр талархал илэрхийлэв. Арроё Филипин, Хятадын харилцааг нааштай үнэлж, Хятадтай бүх салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэв.
Ли Куан Яеотай уулзах үед хоёр тал дэлхийн өнөөгийн банк санхүүгийн хямрал, зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг харилцан сонирхосон асуудлаар санал бодлоо солилцож, өнөөгийн нөхцөл байдалд хоёр тал зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ ахицтай болгох ёстой гэж санал нэгтэй үзлээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|