Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 2-ний өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Энэтхэг зэрэг орныг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмд хамтаар цохилт өгөхөд Хятад улс бэлэн байна гэжээ.
Лю Жяньчао сурвалжлагчийн асуусан холбогдох асуултад хариулах үед хэлэхдээ, Энэтхэгийн Бомбейд террорист дайралтын хэрэг гарч хүмүүсийг цочирдууллаа. Хятадын засгийн газар хохирогсод болон Энэтхэгийн засгийн газарт болгоон тохинуулж уй гашууныг нь хуваалцаж байгаагаа илэрхийлсэн. Хятад улс холбогдох оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмд хамтаар цохилт өгөхөд бэлэн байна гэжээ.
11-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бомбейд 59 цаг үргэлжлсэн террорист дайралтын хэрэг гарч, наад захдаа 195 хүн амь эрэсдэж, 300 шахам хүн шархадсан байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|