Америкийн Төрийн нарийн бичгийн даргын тушаалд томилогдсон Хиллари Клинтон болон Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн хэрэг эрхэлсэн туслахын тушаалд томилогдсон Жамес Т. Жонест Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи тус тус баярын цахилгаан илгээж баяр хүргэсэн байна.
ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 2-ны өдөр Бээжинд сэтгүүлчид энэ мэдээг мэдэгдсэн байна. Лю Жяньчао хэлэхдээ, Ян Жечи сүүлийн жилүүдийн Хятад Америкийн харилцааны олсон чухал ахицыг нааштай үнэлж, тэд нартай хамтаар чармайж байгаад, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлэхийг хүсэн хүлээж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|