2009 онд Хятадын GDP-ын өсөлт буурч мэдэх боловч, 9 гаруй хувиар өсөх эрмэлзэлтэй байж, импляцын хэмжээг ч 5%-оос хэтрүүлэхгүй төлөвтэй байна гэж Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн 2-ны өдөр Бээжинд нийтэлсэн 2009 оны " эдийн засгийн цэнхэр ном"-д төсөөлсөн байна.
2009 онд Хятадын эдийн засгийн хөгжилд хэдийгээр тогтворгүй томоохон хүчин зүйлүүд оршиж байгаа хэдий ч макро зохицуулалтын арга хэмжээг зүй зохистой авахад хүрвэл, гаднын эрэлт мэдэгдэм удааширсан байдалд, дотоодын эрэлт хэрэгцээгээ ялангуяа хэрэглээний шаардлагыг нааштай өргөтгөж, хөрөнгө оруулалтыг тогтворжуулан, үйлдвэрлэлийн бус хөрөнгө оруулалтыг зохистой нэмэгдүүлж, социалист шинэ хөдөө тосгоны байгуулалтыг түргэн ахиулж, эдийн засгийн хөгжлийн аргаа өөрчлөхийг түргэтгэж, зангилаагын салбарын өөрчлөлтийн алхааг түргэтгэх юм бол дээр дурдсан зорилтыг биелүүлэх эрмэлзэлтэй байна гэж цэнхэр номд анх алхам нотолсон байна.
Цэнхэр номд тэмдэглэхдээ, Өнөө Хятадын макро зохицуулалтын голыг импляцыг сэргийлж байсанаасаа эдийн засгийн түргэн өсөлтийг хэвээр байлгахад голцуу шилжихийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн хурд, тариачдын орлогыг нэмэгдүүлэх, эх баялагын гол болох үнэ ханшийг зүгшрүүлэх болон импляцын өсөлтийг хязгаарлах хоорондын харилцааг сайн зохицуулах хэрэгтэй байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|