• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-03 16:10:34    
Хятад улс хөдөө тосгоны даатгалын ажил төрлийг цаашид хөгжүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төв банк—Хятадын Ардын бакины судалгааны газрын дарга Жан Жяньхуа 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс бодлогийн чанартай даатгал болон худалдааны чанартай даатгалыг зэрэг чухалчлах аргаар, хөдөө тосгоны даатгалын ажил төрлийн хөржлийг цаашид түргэтгэх болно гэжээ.

      Жан Жяньхуа хэлэхдээ, Хятад улс хөдөө тосгоны бодлогийн чанартай даатгалын дүрмийг боловсронгуй болгож, Хятадын хэмжээнд хөдөө тосгоны бодлогийн чанартай даатгалын сүлжээ болон хөдөө тосгоны даатгалын санг түргэвчлэн байгуулах болно. Үүний зэрэгцээ үер, ган хуурай зэргэ байгалийн гамшигт тусгай зориулалттай гамшгийн даатгалыг нааштай хөгжүүлэх болно гэжээ.

      Сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны даатгал Хятад улсад маш түргэн хөгжиж байна. 2007 оныг дуустлах байдлаар, даатгалын ажил төрлийнхний хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад зориулсан даатгалын төрөл 160 гаруйд хүрч, хөдөө тосгоны даатгал нь Хятадын 50 сая тариачин өрхийг хамарсан байна.\Номин орчуулж, Цэцэн хянав\