Японы Гадаад хэргийн сайд Накасоне Хирофуми саяхан хэлэхдээ, Бээжингийн олимп амжилттай болсон нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн асар их хөгжлийн бэлэг тэмдэг болсон байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснэс хойших 30 жилд Хятад улс эдийн засаг, гадаад харилцаа зэргэ талаар хүмүүсийн анхаарлыг татсан хөгжилд хүрсэн байна. Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойших урт хугацааны хөгжил нь олон улсын хамтын нийгэмлэгт хөгжлийн асар их боломж хангсан байна. Хятад улс нь Японы худалдааны хамгийн том түнш болж, эдийн засгийн дутагдаж болшгүй түнш болсон байна гэжээ. Тэр хэлэхдээ, Хятадын асар их амжилт бол Хятадын засгийн газрын эдийн засгийн үйлдвэрлэлийн зөв бодлого иргэдийн хүчин чармайлтын үр дүн мөн гэжээ.
Хятад, Японы улс хоорондын харилцаагаа хэвийн болгосноос хойших хоёр орны харилцааны хөгжлийг Накасоне Хирофүми эргэн үзэж хэлэхдээ, нөгөө тал нь өөрийнх нь маш олон хамтын ашиг сонирхолтой бөгөөд дутагдаж болшгүй түнш мөн гэж Хятад, Япон хоёр орон бүгд ойлгож мэдсэн байна гэжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|