• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-04 17:13:10    
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээ эхлэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 5-р яриа хэлэлцээ 4-ний өдөр Бээжинд эхлэв. Дэлхийн өнөөгийн банк санхүүгийн хямралын нөхцөл байдалд Хятад, Америк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалхад ашигтай юм. Хоёр орны эрчим хүч, байгаль орчныг хамгаалах тэрчлэн бүтээгдэхүүний чанар болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэж хоёр тал илэрхийлсэн байна.

     Яриа хэлэлцээний Хятадын талын дарга, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань үг хэлж тэмдэглэхдээ, Хятадын тал эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг хэвээр хадгалах нэлээд олон чухал чухал арга хэмжээ боловсруулан тогтоосон, энэ бол дэлхийн эдийн засаг банк санхүүгийн тогтвортой хөгжилд оруулсан чухал хувь нэмэр мөн. Шаардлага бүхий бүх арга хэмжээг авч эдийн засаг болон банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгож, Америкд байгаа Хятадын өмч хөрөнгө болон хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг батлахын зэрэгцээ хоёр талын банк санхүүгийн хяналт удирдлага, зохицуулалт болон олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлт зэрэг талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Америкийн талд хүсэж байна гэжээ.

     Яриа хэлэлцээний Америкийн талын дарга, Америкийн ерөнхийлөгч Жорж Бушийн тусгай төлөөлөгч, Америкийн Сангийн сайд Хенри М Паулсон хэлэхдээ, Америк, Хятадын хооронд харилцан итгэлцэл нэгэнт бий болж, хамтын ашиг сонирхол тасралтгүй өргөжиж байна. Энэ удаагийн хямралд Хятадын талын гүйцэтгэсэн хариуцлагатай үүргийг Америкийн тал сайшааж байна. Хөрөнгө оруулалт худалдааны салбарт эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний механизм нь хоёр талыг "зах зээлээ хаах " ашиггүй ажиллагаанаас зайлуулсан бөгөөд шинэ <<хоёр талын хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай хэлэлцээр>> -ийн хэлэлцээ ч явагдаж байгаагаас гадна бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрчим хүч болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа ч тасралтгүй эрчимжиж байна гэжээ.

     Хоёр орны засгийн газрын холбогдох салбарын өндөр тушаалын албаны хүмүүс ч энэ яриа хэлэлцээнд оролцсон байна.\Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\