Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, тохиролцооны дагуу Хятад, Япон, БНСУ-ын удирдах хүмүүсийн бага хурал 12-р сарын 13-ны өдөр Японы Фукуокад болох бөгөөд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао оролцох болно гэжээ.
Лю Жяньчао хэлэхдээ,Хятад, Япон, БНСУ-ын удирдах хүмүүсийн бага хурал дээр, гурван орны удирдах хүмүүс гурван орны хамтын ажиллагаа, эдийн засаг банк санхүүгийн асуудал болон харилцан сонирхож байгаа бүс нутаг болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа бол зүүн Азийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ удаагийн удирдах хүмүүсийн бага хурал нь нааштай үр дүнд хүрч, гурван орны хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн, гурван орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, зүүн Азийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, зүүн хойд Ази болон зүүн Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдал болон хөгжлийг ахиулахыг Хятадын тал хүсэн хүлээж байгаа бөгөөд үүнд итгэж байна гэжээ.\Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|