Солонгосын цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын бага хурал 8-ны үдийн хойно Бээжинд болов.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятад, хойд Солонгос, Америк, өмнөд Солонгос, Орос, Япон 6 орны төлөөлөгчдийн тэргүүн нар Солонгосын цөмийн туршилтын гэрчилгээний протокол, цөмийг орхих 2-р шатны хэлэлцээний цагийн хуваар, БНАСАУ-д эрчим хүчний туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Зургаан талт хэлэлцээний тэргүүн нар 5 сарын дараа Бээжинд ийн дахин хуралдаж байгаа юм. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|