Вьетнамын Хо ши минь хотын дарга Ле Хуанчуань 5-ны өдөр Ван Гэннянь тэргүүтэй ХОУР-ын төлөөлөгчтэй уулзсан байна.
Ван Гэннян тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалд Ле Хуанчуань сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр Хо Ши минь хотын сүүлийн жилүүдийн хөгжлийн байдлыг танилцуулаад, Хятадын Олон улсын радио Хо Ши минь хотын тухай илүү их мэдээлж байхыг хүссэн байна.
ХОУР болоод Хятадын хэвлэл мэдээллийнхний эрхэм нандин туршлагыг санаачлагчтай суралцаж, ХОУР-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улмаар хоёр орны найрамдал болон хамтын ажиллагааны хөгжилд хэвлэл мэдээлэлийнхэн сайн сайхан орчин буй болгож өгөхийг Хо ши минь хотын Ардын Радио зэрэг хэвлэл мэдээлэлийнхэн хүссэн байна.
Ван Гэннянь хэлэхдээ, ХОУР нь Вьетнамыг сурталчлан мэдээлэх ажилд ямагт хүндэтгэн үзэж, Вьетнамын Дуу хоолой радио зэрэг Вьетнамын хэвлэл мэдээлэлтэй өргөн харилцаатай билээ. Энэ удаагын айлчлалын гол зорилго бол хоёр орны хэвлэл мэдээлэлийнхэн шинэ түүхэн нөхцөл дэх солилцоо, хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, ХОУР нь Хо ши минь хотын Ардын радиотой программ солилцох, ажилтан бэлтгэн боловсруулах зэрэг талаар өргөнөөр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|