• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-08 18:03:36    
30 жилд ядуу хүн амын тоо 90 гаран хувиар буурчээ

Хятадын Олон Улсын Радио

      Өнгөрсөн 30 жилд Хятадын хөдөө нутгийн ядуу хүн ам 250 сая байснаас 14 сая 790 мянгад хүртлээ багасч, хөдөө нутгийн ядуу хүн амын тоо 90 гаран хувиар буурчээ.

      Хятадын Төрийн зөвлөлийн ядууг тэтгэж нээн хөгжүүлэх хэсгийн Албани орлогч эрхлэгч Ван Гүөлян 8-ны өдөр Бээжинд хийлгэсэн ядууг тэтгэх чуулга уулзалт дээр хэлэхдээ: эдийн засгийн хөгжил, ядууг тэтгэх зэргээр дамжуулан, Хятадын ядуу нутгийн тариачдын хүн тутмын цэвэр орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж, үйлдвэр амьдрал ахуйн нөхцөл боломж сайжирлаа. Өнгөрсөн 25 жилд манай гаригийн ядууг бууруулах ажлын ололт амжилтаас 67 хувь нь Хятадын болно гэжээ.

      Хятадын ядууг тэтгэх ажил сорилт, бэрхшээлд нүүрлэж байна. Тухайлбал: ядуу хүн ам маш олон байсаар, дахиад ядуурах асуудал товойж байгаа, оршин суугчдын орлогын зөрүү ихсэх хандлага үр ашигтай тогтоон баригдаагүй зэрэг болно гэж Хүй Гүөлян тэмдэглэжээ. Хятадын засгийн газраас хөдөө нутгийн дор орлоготой хүн амд ядууг тэтгэх бодлогыг тал бүрээр хэрэгжүүлнэ. Салбарын ядууг тэтгэх үүрэг ролийг бадруулахаар дамжуулан нийгмийн хүчин бүхнийг дайчлан, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг хэлбэрээр ядуу нутагт эдийн засаг, нийгэм, соёл, экологийг зохицуулан хөгжүүлнэ гэж тэрээр хэлжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/