
Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал 9-ний өдөр хоёр дахь өдөртөө үргэлжилжээ. Энэ өдрийн хурал нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн мэдүүлгийг хянан шалгах төсөл зэрэг асуудлаар зөвшин хэлэлцсэн байна.
Зургаан талт хэлэлцээний хэвлэл мэдээллийн төвийн мэдээлсэн шинэ мэдээнээс үзвэл, үдээс өмнө, төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал өндөрлөсний дараа, Хятад-Орос, Хятад-Хойд Солонгосын төлөөлөгчид тус тус хоёр талын зөвшилцөл хийжээ.
Зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал 8-ны үдээс хойно Дяо Юй-тай төрийн зочид буудлын Фан Фэй-юаньд боллоо. Тус хурлын дарга, Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Ү Да-вэй нээлтийн ёслол дээр хэлэхдээ: Энэ удаагийн хурлаар хянан шалгах, хоёр дахь шатанд хэрэгжүүлэх ажил, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зэрэг 3 асуудлыг авч хэлэлцэхийг Хятадын тал санал болгож байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|