• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-09 17:37:54    
Зургаан талт хэлэлцээ 9-ны өдөр үргэлжилж байна

Синьхуа Агентлаг

      Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хоёр дахь өдөртөө орж байна. Зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нар Солонгосын цөмийн төлөвлөгөөг тайлагнан шалгуулах төсөл зэрэг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх болно.

     Энэ удаагийн зургаан талт хэлэлцээний тэргүүн нарын хурал 8-ны үдээс хойш Дяо юй-тай төрийн зочид буудлын Фан фэй юаньд нээгдсэн юм.
     Хурлын дарга, Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй нээлтийн ёслол дээр үг хэлж, энэ удаагийн хурлаар шалган нотлох асуудал, 2-р шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны асуудал, Зүүн хойд азид энх тайван, аюулгүй байдал тогтоох зэрэг гурван гол асуудал авч хэлэлцэхийг санал болгожээ.

      Энэ удаагийн хурал нь 6 талт хэлэлцээний 6 дахь шатны 3-р хурлын хоорондох тэргүүн нарын хурал юм. 5 сард болсон хурлын дараа 6 талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал Бээжинд дахин хуралаж байгаа юм. 8-ний үдээс хойш тэргүүн нарын хурал эхлэхээс өмнө Хятад Америк, БНАСАУ ОХУ, Хятад Япон болон БНАСАУ БНСУ, Хятад БНСУ-ийн төлөөлөгчид тус тус хоёр талын зөвшилцөл хийсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\