• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-10 15:52:51    
Зургаан талт хэлэлцээ гуравдахь өдөртөө

Синьхуа Агентлаг

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээ 10-ны өдөр Бээжинд үргэлжилж байна. БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөний мэдүүлгийг шалгах асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа учраас оролцогч талууд өмнөх хэлэлцээний үндсэн дээр цөмийн шалгалтын төсөлд холбогдуулан цаашид зөвшилцөх болно.

     Хэлэлцээ нь төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал болон хоёр талын зөвшилцлийн хэлбэрээр явагдах юм байна. Оролцогч талууд шалгах төслийн талаар тус тус хариулт өгсөн бөгөөд өнөөдөр энэ талаар авч хэлэлцэх юм байна.

     Баттай мэдээллээс үзвэл, хурлын хугацааг тогтоогоогүй, хэлэлцээний ахицын дагуу зохицуулалт хийх юм байна.

      Зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын энэ хурал 8-ны үдээс хойш Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд эхэлсэн юм. Энэ хурлаар голдуу шалгах асуудал, хоёр дахь үе шатанд хэрэгжүүлэх ажлын асуудал, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдал тогтоох зэрэг гурван асуудал авч хэлэлцэхийг Хятадын тал санал болгож байна гэж тус хурлын дарга, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй нээлтийн ёслол дээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\