ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Ардын ӨТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 10-ны өдөр Бээжинд Кампучийн засгийн эрх баригч нам – Ардын Намын төлөөлөгчидтэй уулзах үед хэлэхдээ: Кампучийн талтай хамтаар чармайж Хятад, Кампучийн харилцааг шинэ төвшинд гаргаж, зүүн өмнөд Азийн бүс нутгийн цэцэглэлт хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ: ХКН болон Хятадын засгийн газар Хятад, Кампучийн харилцааг маш чухалд үзэж, Кампучийн Ардын Намтай харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, улс хоорондын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нэн их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
Кампучийн Ардын Намын Төв хорооны Байнгын хорооны гишүүн, парламентын даргын хоёрдугаар орлогч Сай Чум хэлэхдээ: Кампучийн үндэстний эвлэрэл, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Хятадын талд Кампучийн Ардын Нам болон засгийн газар баярлан талархаж, ХКН-тай хамтаар чармайж, хоёр нам, хоёр орны бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж, шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|