• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-11 17:37:04    
Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах район байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэлээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах район байгуулагдсаны 50 жилийн ойн ажиллагаа 11-ний үдээс өмнө төв Наньнин хотын Мингэ өргөн талбайд боллоо.

     ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо, Төв хорооны улс төр хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чжөү Юүнкан баярын ёслол дээр үг хэлэхдээ: Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах район байгуулагдсаны 50 жилийн туршид олсон агуу их ололт амжилтыг тэрээр өндрөөр үнэлжээ, Тэрээр цааш нь хэлэхдээ: Гуаншигийн эдийн засаг тогтвортой түргэн хөгжиж, ард иргэдийн амьжиргааны түвшин ихээр дээшилж, соёлын байгуулалтдаа өндөр амжилт гаргасан байна гэжээ. Гуаншийнхан бүс нутгийн байрлал, нөөц баялаг, аж үйлдвэрийн давуу талаа гүйцэд ашиглах хэрэгтэй. Дотоод гадаадад нээлттэй байхаа өргөтгөж, пань Жүжянн мөрний гурвалжин районы хамтын ажиллагаа болон баруун өмнөдийн далайд гарцтай замын байгуулалтыг эрчтэй хийх хэрэгтэй. Хятад болон АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн байгуулалт, пань тонхин булангийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон том Мекон мөрний салбар бүсийн хамтын ажиллагаанд нааштай оролцож, Гуаншигаа олон бүс нутагтай холбосон олон улсын зам харилцаа, солилцооны гүүр, хамтын ажиллагааны тавцан болгох хэрэгтэй гэж тэрээр заасан байна.

      Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах район 1958 онд байгуулагдсан, Хятаддаа хүн амаар хамгийн олонтой өөртөө засах район болно. Одоо 50 саяад хүн амтай байгаа. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/