Малайзын Хэвлэл мэдээллийн сайд Ахмад Шаберу Чеек 9-ний өдөр Куала-Лумпурт ХОУР-ын дарга Ван Гэннянь түрүүтэй Хятадын олон улсын радиогийн төлөөлөгчидтэй уулзсан байна.
Ахмад Шаберу Чеек Ван Гэнняньд Малайзын нийгмийн эдийн засаг болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн байдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ялангуяа Малайзын үндэсний радио телевиз болон Хятадын олон улсын радиотай урт хугацааны хамтын ажиллагааны харилцаатай юм, Хятадын олон улсын радио нь ажилтнуудын харилцаа холбоо , нэвтрүүлэг хийх зэрэг талаар Малайзын радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Ван Гэннянь Ахмад Шаберу Чеекд олон улсын радиогийн сүүлийн жилүүдийн өөрчлөлт болон хөгжлийн байдлыг танилцуулсан байна, тэрээр хэлэхдээ, харилцан ажилтан илгээх, харилцан нэвтрүүлэг явуулах, сүлжээг холбогдуулах, нэвтрүүлэг хийх болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ ажил төрлийг өргөтгөн хөгжүүлэх зэрэг талаар Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй өргөн гүнзгий солилцоо болон хамтын ажиллагааг өрнүүлж, хоёр орны загийн газар, хоёр ард түмний найрсаг хэлхээ холбоог хамтаар ахиулахад Хятадын олон улсын радио бэлэн байна гэжээ.\Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|