• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-11 17:53:06    
Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний талуудын тэргүүн нартай Я Жечи уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     ХГХЯ-ны сайд Ян Жечи 11-ний үдээс өмнө Дяо Юйтай төрийн зочид буудалд Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний талуудын тэргүүн нарын хуралд оролцож байгаа талуудын тэргүүн нартай уулзсан байна.

     Ян Жечи хэлэхдээ: энэ удаагийн төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал нь 6 талт хэлэлцээ шинэ шатанд ахисан зангилаа мөчид болж байгаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход чухал хурал юм. Хэдэн хоног ярилцаад, талууд зарим нийтлэг ойлголттой болсон хэдий ч санал зөрөлдөөнтэй байна. 6 талт хэлэлцээ хийж байгаа бол бэрхшээлүүдийг даван туулж, байнга урагш ахисан үйл явц юм. Итгэлтэй хүлээцтэй байж, оюун ухаанаа гарган, хамгийн их уян хадан ажиллаж, хурлыг нааштай үр дүнд хүргэхийг талуудад би хүсэж байна гэжээ. Нааштай, бүтээлч үүрэг ролио цаашид гүйцэтгэн ажиллахад Хятадын тал бэлэн байна гэж Тэрээр илэрхийллээ.

     Хойд Солонгос, Япон, Өмөнд Солонгос, Орос, Америк 5 талын төлөөлөгчдийн тэргүүн байр сууриа тодорхойлон өгүүллээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь талуудын хамтын зорилт юм. 6 талт хэлэлцээний үйл явцыг талууд эрхэмлэн нандигнаж байна. Энэ удаагийн тэргүүн нарын хурлын боломж тохиолыг гүйцэд ашиглан, санал зөрөлдөөнийг багасахаар хамгийн их хүчин чармайлт гарган ажиллаж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хурлыг ахицтай болгохоор чармайна гэж тэд илэрхийлж байна. 6 талт хэлэлцээг ахиулахаар Хятадын талын гаргасан хүчин чармайлтыг талууд бас сайшаажээ. /Баясгалан орчуулж, Буян хянав/